УЛС ТӨР

Н.Алтанхуяг АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн ч хүлээж авсангүй

Өнөөдөр АН-ын даргын даргад нэр дэвшигчдийн бүртгэл дуусах хугацаа юм. Үүгээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нэрээ дэвшүүлэхээр Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд хүсэлтээ өгөв.

Н.Алтанхуяг “Олон хүн надад хандаж, АН-ын асуудлыг цэгцлэх ажлаас битгий хойш суугаач гэж гуйж, хүссэн. Өөр хэд, хэдэн шалтгааны улмаас энэ сонгуульд нэрээ дэвшүүлж байна” хэмээсэн юм.

Гэвч И.Мөнхжаргал түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа.

Тэрбээр “Би Н.Алтанхуяг гишүүнийг намын дарга байхад хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Ийн нэрээ дэвшүүлж байгаад нь ч бахархаж байна. Гэхдээ одоо АН хоёр тамгатай, дотоод асуудалтай байгаа. Яг одоо барьж байгаа намын дотоод дүрмийн дагуу таны хүсэлтийг хүлээж авхгүй байх, татгалзахаас өөр аргагүй. Таны өмнө ийн татгалзсан хариу өгч байгаадаа харамсаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Би олон түмний дуудлагаар хүсэлтээ өглөө, хүлээж авах эсэх нь та бүхний хэрэг” хэмээгээд гарч явлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-03-05 20:26

altanhuyg garnaa

Зочин
Зочин
2021-03-05 20:33

Хамгийн зөв хувилбар бол Алтанхуяг шүү. Дүрэм журам нь хаашаа байдгийн гэхээс....

Зочин
Зочин
2021-03-05 21:51

Herew ardchilsan namd elsuul erdenetiihen erguulen tatsan deer shuu biy daaj garj ireed namd elsuul ter huniiig butcaaj bairand n tawi namd egeegui biy daasan gej sanalaa egsen baih shuu erdenetiihen min nam gej guiwel bairand n tawiaraa ene huniig butcaagaad henj bush bolgooroi za

Nam daguul erguulen tat
Nam daguul erguulen tat
2021-03-05 21:51

Herew ardchilsan namd elsuul erdenetiihen erguulen tatsan deer shuu biy daaj garj ireed namd elsuul ter huniiig butcaaj bairand n tawi namd egeegui biy daasan gej sanalaa egsen baih shuu erdenetiihen min nam gej guiwel bairand n tawiaraa ene huniig butcaagaad henj bush bolgooroi za

Зочин
Зочин
2021-03-05 22:16

Женкогийн дуудлагыг олон түмний гэж хэлчихжээ �######�уул

Зочин
Зочин
2021-03-05 22:48

Алтанхуяг гишүүнийг дэмжинэ шүү. Бусад нь одоохондоо худлаа2.

Иргэн
Иргэн
2021-03-06 13:05

Уул нь Алтанхуяг л байсан юм даа. Өөр хэн ч байсан хол явахгүй Ардчилсан нам, одоогоор.

Зочин
Зочин
2021-03-06 14:17

Ene muu urvaach sharvaach uurt l ashigtai bol MAN ruu ch guine shuu

МАН ГИШҮҮН
МАН ГИШҮҮН
2021-03-06 17:10

Алтанхуягаас айж байна даа, бүлэглэл.ийнхэн. Тэр бол маш сайн менежер, лидер мөн. Түүний үед АН ял�##�т байгуулж, улс оронд том бүтээн байгуул�##�тууд хийгдсэн юм. Ялангуяа Автозамуудыг маш сайн тавьж чадсан, өнөөдөр бүгд түүний замаар давхиж бна даа.......................

Холбоотой мэдээ

Back to top button