Нийгмийн

“Монос трейд”, “Монгол эм импекс концерн” компаниуд вакцин оруулж ирэх хүсэлтээ ЭМЯ-нд өгчээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзав. Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг Шадар сайд хэлж, вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ гэв.

Аж ахуйн нэгжүүд вакцин авчран хадгалж, нөөцлөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. “Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Гэхдээ шууд нислэг зогссоноос болж тээврийн зардал нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгаад анхаарахыг хүсэв.

Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр гаргасан төр, засгийн гаргасан шийдвэрийг дагахын зэрэгцээ бүх талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрын бодлогын хүрээнд эрсдэлийг тооцсон судалгаанд үндэслэж вакцин татан авах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бод
Бод
2021-03-06 12:49

Уг нь 6 сая тунг онгоцоор авахад нэгж дээ зард�##� нь шингээд үнэнд 0.1% аас хэтрэхгүй ш дээ. 10$ нь 10.01$ л болно.

Зочин
Зочин
2021-03-06 15:35

MEIC онцгүй компани. Карантины үеэр нүүүр царайгаа харуулж хүмүүсийн эм тас�##�дуулсан.

Холбоотой мэдээ

Back to top button