Нийгмийн

Орон нутгийн иргэдийг V -VII сард вакцинжуулна

“Ковид-19” цар тахлын эсрэг дархлаажуулалтын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өгөв.Засгийн газар, Улсын онцгой комисс дархлаажуулалтыг хоёр шаттай хийхээр төлөвлөөд байна.

Эхний ээлжинд буюу 3-5 дугаар сард халдварын голомтууд идэвхтэй байгаа Улаанбаатар хотын насанд хүрсэн нэг сая иргэнийг дархлаажуулна. Үүнд томоохон зах, худалдаа, үйлчилгээний газруудад ажиллаж байгаа 40 мянган хүн, боловсролын бүх шатны байгууллагын 45 мянга гаруй багш, ажилчин юуны өмнө хамрагдах юм. Нийтийн тээврийн салбарын 1000 орчим автобусны жолооч, албан ёсны зөвшөөрөлтэй 400 гаруй таксины жолоочийг мөн дархлаажуулна. Үүний дараа 5-7 дугаар сард ногоон бүс болох орон нутгийн иргэдээ хамруулах болжээ.

Өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, цагдаа, онцгой, хил, гааль зэрэг салбарын 15 мянга гаруй ажилтан, алба хаагчийг дархлаажуулаад байна. Хамрагдсан иргэдийн 40 орчимд хувьд бусад вакцин тариулахад илэрдэгтэй адил энгийн нөлөөлөл илэрсэн нь дэлхийн улс орнуудад гарч байгаатай адил хүлээн зөвшөөрөгдөх хувь, хэмжээ гэсэн үг юм. Өөр ноцтой сөрөг урвал гараагүй учир ирэх долоо хоногоос дархлаажуулалтын аяныг эрчимжүүлнэ.Төр иргэдээ үнэ төлбөргүй, үе шаттай дархлаажуулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхэн вакцин татаж авч иргэдийг хамруулах боломж олгоно. Гэхдээ хувийн хэвшлийн байгууллагууд ашиг олохоос илүүтэй, нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах шаардлагатай гэж Шадар сайд С.Амарсайхан хэлэв.

May be an image of one or more people and text
May be an image of text
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-03-11 12:15

Орон нутгийн иргэд УБ орж тариулахгүй биздээ? Хөдөө багт хүртэл эмч, сувилагч нар ц�##�ин аваад хэвтэж байна. Энэ хүмүүсээ дайчлаад вакцинжуул�##�тыг орон нутагт Зэрэг явуулаачээ. Суманд вакцин хадг�##�даг хөргөгч энэ тэр нь бүгд байгаа. Вакцин тарьдаг сувилагч нь хүртэл бэлтгэгдсэн. Хөдөөний бид яахаараа юм болгоны сүүлийг мушгиж байх ёстой юм бэ? Хурдхан вакцин хийлгээд ажил, амьдр�##�аа бодмоор байна. Явах суух юм �##�ийг тэр гэхэв. Төр ухаантай болохоор зөв шийдэх биз, харж байя.

Холбоотой мэдээ

Back to top button