Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд маань буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцаж байгааг шууд дамжуулан хүргэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө.

Тэрээр “Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. ЗГ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхааръя гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ. Нөгөөтээгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаа багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-03-06 16:43

Guzeetei darga naraa yah bil ee..

Зочин
Зочин
2021-03-06 22:03

Эмэгтэйчүүдийн эрх нь ханчаад дарангуйл�##� шинжтэй болчоод байхад хамга�##�на гээд хашгираад байх юм эрчүүдийн ажлын бүтээмж цаашдаач буурхаас яахав дарангуйл�##� дор амьдарч дасна гэж юу байхав

Холбоотой мэдээ

Back to top button