Нийгмийн
С.Амарсайхан: Мартын 8-ны баярыг гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна

Шадар сайд С.Амарсайхан мартын 8-ныг гэр, гэртээ тэмдэглэхийг уриалжээ. Тэрбээр “УОК-оос ариутгал халдваргүйжилтийн дэглэм, хүн хоорондын зайг баримтлан ажиллах аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж байгаа ч хэдий ч цар тахлын халдварын тархалт буурахгүй байгаа тул иргэд та бүхэн Мартын 8-ны баярыг олон хүн цугласан тоглолт, концерт, арга хэмжээнд оролцолгүй, гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг УРИАЛЖ байна. Эрхэм та хүн олноор цугласан газраас халдвар авч хайрт ээж, халамжит гэргий, бяцхан охиноо эрсдэлд оруулахаас сэрэмжлэхтүн” гэжээ.
Хүмүүс гадуур архидаад эхэлчихсэн
Хэзээ ч тэмдэглэж болно гэсэн үг ашиглаж болохгүй. (гэртээ ч байсан) . Оронд нь тэмдэглэхгүй л гэж ярих хэрэгэй. Тэмдэглэж болно гэдэг үг ашиглахаар гэртээ гэдгийг хасч ойлгоод шууд болно гэж боддог улс. Сая цагаан сарыг яг тэгээд тэмдэглэсэн. Хориглоно гэж хэлээгүй учраас.