Нийгмийн

Их дуулгад Ц.Цогтбаатар ялж, Г.Одбаяр ялагдав

Жүдо бөхийн Ташкентын Их дуулга тэмцээн Узбекистан улсад үргэлжилж байна.

73 кг-д барилдаж байгаа хоёр бөхөөс Г.Одбаяр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Манай бөх Армены бөх Фердинанд Карапетантай тулж, хоёр торгуулиар илүүрхэж явсан. Гэвч үүрүүлж цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгав.

Харин залуу мастер Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж, Узбекстаны бөх Сулаймонов Голибжоныг хоёр базаригаар ялж, шөвгийн найм руу орлоо. Манай бөх хэсгийн аваргын төлөө Оросын Эвгений Прокопчуктай барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button