НИЙГЭМ

Д.Сумъяабазар: Нийслэлийн иргэдийг гурван сарын дотор вакцинжуулах хүсэлт гаргана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үеэр вакцинжуулалттай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Энэ гуравдугаар сард олон нийтийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан иргэдийн ачаалал нэмэгдэх учраас мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж ажиллаарай. Хотын удирдлагын зүгээс бүх талаар дэмжиж, зөвлөн туслана. Энэ цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой. Дэм дэмэндээ явж байгаад эдийн засаг, бизнесээ босгож ирнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллаарай” гэлээ.

Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг хэлээд үргэлжлүүлээд нийслэлийн иргэдээ вакцинжуулах тал дээр шуурхай зохион байгуулалт хийнэ.

Гуравдугаар сарын 15-наас хотын иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай хийнэ. Сайн зохион байгуулалтад орж чадвал 2-3 сарын дотор нийслэлийн иргэдээ вакцинжуулж чадна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд, Шадар сайдад Улаанбаатар хотын иргэдийг ойрын гурван сарын дотор вакцинжуулах хүсэлтээ тавьж ажиллана"  хэмээв. 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-03-07 11:23

.

Зочин
Зочин
2021-03-07 12:39

Анхнаасаа вакцинаа нийслэлээ бүрэн гүйцэт хийж дуусгах хэрэгтэй байсан.тэгвэл том аюул дарагдана.2сая хүн вакцинжуулах тоонд хөдөө уулын мухарт м�##� м�##�лаад байж байгаа хүн ч байгаа.Ер нь хөдөө байгаа хүмүүст хийх шаардлагагүй

Зочин
Зочин
2021-03-07 13:54

Оройтсон бороо болно шүү, ЯАГААД өөрөө гардаад хийхгүй гэж??? Хүлээгээд нэмэргүй ш дээ. Байгаа бодит байд�##�даа дүгнэлт хий л дээ. Урагшгүй юм аа. Арай ч дээ

зочин
зочин
2021-03-07 16:41

Вакцин ,нь байдаг юун 15 бэ. Бэлтгэл хангагдсан гээд байсан яасан. Өдөрт 80000 хүнд хийнэ гэсэн 15 хоногт багтаах хэрэгтэй. Өвчинг намдаах гол арга дээрээ олон сарын хугацаа заагаад байх юм. Чадах хүмүүс байна. Ажлаа өгөөд тэднүүдээр хийлгэ.

Уншигч
Уншигч
2021-03-07 18:40

Тэгнэ ингэнэ биш ээ, тэглээ ингэлээ гэвэл бүтээлч болох гээд байна

Холбоотой мэдээ

Back to top button