Нийгмийн
Архангай аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаажээ

Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос очсон кино зураг авалтын багийнхны нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан учир тус сумын орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаанд хаажээ.
Өдгөө Өлзийтгол багийн Естийн нуурт очсон зураг авалтын хүмүүстэй уулзсан иргэдийн мэдээллийг цуглуулж, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: Чулуут сумын онцгой комисс