НийгмийнНИЙГЭМ

Төрөлхийн гавлын ясгүй төрсөн хүүгийн гайхамшигт түүх

АНУ-ын Спрингфилд хотод одоогоос дөрвөн жилийн өмнө төрөлхийн гавлын ёсгүй нэгэн хүү мэндэлжээ. Түүнийг Оуэн Мастерсон гэдэг. Мастерсоны гэр бүл хүүхэдтэй болсноо анх мэдээд их баярласан ч, харамсалтай нь бяцхан хүү маш ховор тохиолдох акалвариа буюу гавал, нүүрний ясны эмгэгтэй төржээ.

Гэрэл зурагчин Мишель Ренфро эл гэр бүлийн зургийг анх авч цахимд байршуулснаар тэд алдаршсан байна. Том болон Жессика Мастерсон нар өмнө нь хэд хэдэн удаа хүүхэдтэй болохоор оролдож жирэмсэлсэн ч, харамсалтай нь чадаагүй аж. Эмч нарын зүгээс түүнийг дахин хүүхэд тээх боломжгүй хэмээжээ. Гэвч гайхамшиг тохиож тэр дахин жирэмсэлсэн байна.

Баярт мэдээгээ сонссон Мастерсний гэр бүл, аз жаргалтай өдрүүдийг өнгөрүүлж байлаа. Ойролцоогоор жирэмсний 20 долоо хоногтойд, хэт авиан шинжилгээнд үзүүлэхэд эмч ургийн хүйсийг "хүү” хэмээгээд, хүүхдийн толгой хэвийн биш, нарийн харах боломжгүй учир 24 долоо хоногтойд дахин үзүүлэхийг зөвлөсөн байна.

Хүсэн хүлээсэн өдөр ирж, хосууд хэвлий дэх хүүгээ дахин хэт авиан шинжилгээнд хамруулахад "Ураг урд болон хойд гавлын ясгүй, хэвлийдээ эндэх өндөр магадлалтай. Төрсөн ч нэг их удаан амьдарч чадахгүй” хэмээж, үр хөндүүлэхийг зөвлөхөд тэд цочролд оржээ. Харамсалтай мэдээг сонссон Том ухаан алдаж унасан аж. Хэд хэдэн чадварлаг эмч дээр очсон ч, хүүгийн онош батлагдахын хэрээр тэд хүнд сорилттой тулгарсан ч бууж өгөхийг хүссэнгүй. Дахин илтгэл найдвараа алдахыг хүсээгүй байна.

Эмч тэдэнд Барнс-Еврей эмнэлэг, Сент-Луис дахь Вашингтоны их сургууль руу явахыг санал болгосон аж. Тэд хүүгээ 27 долоо хоногтойд ургийн MRI хийлгэж, "Акалвари” өвчтэй болохыг нь мэджээ. Эмч нар хүүг амьд үлдэж чадахгүй хэмээн дахин дахин хэлсэн ч, Жессика хэвлийд буй үрдээ "Хүү минь хэдхэн минут, секунт ч бай хамаагүй, хэвлийд минь амьдар. Бид үргэлж чамтай хамт байх болно. Чи бол ээж, аавдаа илгээсэн бурхны бэлэг юм шүү” хэмээсээр байжээ.

Жессика 2017 оны 9-р сарын 13-нд төрөх хугацаандаа амаржжээ. Тэрээр эмнэлэгт ирснээс хойш хоёр цагийн дараа амаржсан байна. Хүү төрөхдөө чангаар уйлж байгааг сонссон Жессика, Том нар маш их баярлаж, хашгирч байснаа хожим дурссан аж. Эмчийн хэлсэнчлэн Оуэн гавлын ясгүй төрсөн бөгөөд биеийн байдал нь тогтворгүй байжээ. Хүүгийн аав Том:

"Эхнэр бид хоёр хүүгээ хэвлийдээ байхад үргэлж залбирдаг байсан. Ламтан ч мөн адил хүүг төрөхөөс өмнө эмнэлэгт үргэлж ирж, хамтдаа залбирсан. Бид Оуэныг амьдрахын төлөө зүтгэж байгааг мэдэрсэн. Хүүдээ байгаагаар нь хайртай. Юуг ч өөрчлөхгүй. Тэр бидэнтэй хэчнээн хугацаанд хамт байж чадахыг мэдэхгүй ч, үргэлж талархаж, аз жаргалтай байх болно” гэжээ.

Оуэний эмч Томын гэр бүлд "Акалвария” өвчнөөр амьд үлдсэн 10 орчим тохиолдол байдгийг хэлсэн байна. Тэр үед тэд ямар хүүхэд төрөхийг төсөөлөөгүй ч, бурхны бэлгийг буцааж болохгүй гэдгийг мэдэж байсан хэмээн хожим дурсжээ.

Оуэн нэг нас хүрэхэд, Том, Жессика Мастерсон нар Спрингфил хотын орчим ажил олжээ. Том захирлын туслахаар ажилд орж, хожим Жеффрис бага сургуулийн захирал болсон аж. Харин Жессикагийн хувьд хэл, ярианы эмчээр ажилд орсон ч Оуэныг асрахын тулд ажлаасаа гарахаар шийджээ.

Тэдний хувьд одоогоос долоон жилийн өмнө хоёр настай Райли хэмээх охиныг өргөж авсан аж. Одоо тэд дөрвүүлээ амьдарч буй байна. Тэд хэлэхдээ:

"Бид үнэхээр найдаж байсан. Мөн бидний төлөө маш олон хүн залбирч байгааг ч мэдэж байсан. Оуэнийг мэндэлсний дараа баяр хөөрийн хэрээр түүнтэй хамт байх сүүлчийн мөч байвал яах вэ хэмээн эмээж буйгаа хэлсэн аж. Оуэн эхний шөнийг өнгөрөөж, сүүгээ ч сайн уужээ. Өдгөө Оуэн хүүгийн биеийг олон эмч ээлжилж хянадаг. Тэрбээр бусад хүүхдийн адил сууж, мөлхөж чадна. Гэвч босож чаддаггүй байна. Зөвхөн тусгай төхөөрөмжийн ачаар ч алхдаг. Түүний нүдний хараа болон сонсгол хэвийн. Бусад хүүхдийн ижил ээжийгээ хараад инээж, хуруунаас атгах дуртай аж.

Эх сурвалж: firstcoastnews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-09 19:49

Юу ч бичээд байгаа юм энэ тэгээд нийтлэл юм уу сонирхолтой нэртэй байсан ч цаг хугацааны гарз байлаа .... гэж

Холбоотой мэдээ

Back to top button