Нийгмийн

Үйл явдал: Сангийн сайд болон Монголбанкны төлөөлөл мэдээлэл хийнэ

ЭМЯ-нд 

  • 11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийнэ. 

АТГ-ын үүдэнд 

  • 11:00 цагт НХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти ти жи ви ко” ХХК нь Эрдэнэс-Тавантолгой Төрийн өмчит хувьцаат компанитай зах зээлийн ханшаас хоёр дахин өндөр үнээр нүүрс олборлох гэрээг байгуулж, Монгол Улсад 458 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаарх баримт мэдээллийг дэлгэж, АТГ-т шалгуулах хүсэлтээ уул уурхайн инженер Б.Батболд гаргана. 

Төрийн ордны А заланд 

  • 12:00 цагт Эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын төлөөвлөгөөний дэлгэрэнгүй танилцуулгыг Сангийн сайд болон Монголбанкны төлөөллөөс хамтарч хийнэ. 

Монгол Японы эмнэлэг

  • 13:30 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Японы эмнэлэгт очиж вакцинжуулалтын явцыг шалгана.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button