ЭДИЙН ЗАСАГ

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ ирэх долоо хоногт хуралдана

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал ирэх пүрэв гарагт товлогджээ. Хуралдаан цахимаар явагдах аж.

ТУЗ-д шинээр томилогдсон Э.Баясгалан хуралдаанд оролцохоор Их Британиас тусгай үүргийн онгоцоор ирээд буй бөгөөд 14 хоногийн тусгаарлалт дор байгаа юм байна. Хэлэлцэх асуудлуудад:

  • Компанийн эрчим хүчний хангамж
  • Татвар
  • Төсөв тэргүүтэй сэдвүүд яригдаж буй аж.

Засгийн газар аравдугаар сарын 28-нд хуралдаж, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хоёр гишүүний томилгоог хийсэн.

Үүгээр:

  • “Морган Стэнли” компанид Татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан
  • “Аспайр Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал асан З.Ган-Очир нарыг томилсон билээ.

Монгол талыг төлөөлөгч нэг гишүүнээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ажиллаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-09 11:34

Л�##�ар багабандийг �######�уулая. Харахаас нүд хорсохын �########�

зочин
зочин
2021-03-09 13:07

монголын т�##�д ашигтай шийдвэр гаргуулах т�##�аар ярих хэрэгтэй одоо бидний ганц найдвар эрдэнэ бол оюутолгой юм даа

Холбоотой мэдээ

Back to top button