НИЙГЭМ

ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийн бүртгэл маргааш эхэлнэ

Маргааш буюу гуравдугаар сарын 10-наас эхлэн Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн бүртгэл эхэлж байна. Бүртгэл энэ сарын 31-ний 17.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томилох процесст өөрчлөлт орсон. Түүнчлэн Сахилгын хороо гэдэг шинэ институц байгуулах агуулга нэмэгдсэн.

Энэ хүрээнд Хууль зүйн байнгын хороо ШЕЗ, ШСХ-ны гишүүдийг томилох журмыг батлаад буй.

  • Шүүхийн ерөнхий зөвлөл орон тооны 10 гишүүнтэй байна. Тэдний нэгийг нь хяналтын шатны шүүхээс; дөрвийг нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс нууц санал хураалтаар тодруулна. Харин таван шүүгч бус гишүүнийг нь УИХ-д нээлттэй танилцуулж, томилно.
  • Шүүхийн сахилгын хороо орон тооны есөн гишүүнтэй байна. Тэдний нэгийг нь хяналтын шатны шүүхээс, нэгийг нь анхан шатны шүүхээс, хоёрыг нь давж заалдах шатны шүүхээс нууц санал хураалтаар тодруулна. Харин таван шүүгч бус гишүүнийг нь дээрхийн адил УИХ-д нээлттэй танилцуулж томилох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button