СПОРТ

ОУЖБХ-ны Удирдах зөвлөлд Х.Эрдэнэт-Од сонгогджээ

ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Удирдах зөвлөлд сонгогджээ.

Уржигдар дууссан Ташкентын “Их дуулга”-ын үеэр ОУЖБХ-ны Удирдах зөвлөл хуралдан, нийт 17 хүнийг сонгосон байна.

Х. Эрдэнэт-Од дэлхийд жүдогийн спортыг хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита, Кодокан жүдогийн их сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамт ажиллана.

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах  зөвлөлд ажиллана

Монголын жүдогийн түүхэнд анхны тодотгол бүхий олон амжилтын эзэн Х.Эрдэнэт-Од ДАШТ-ээс хүрэл (2005), Азийн АШТ-ээс гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.

Хишигбатын Эрдэнэт-Од | News.MN

Өдгөө “Хилчин” спорт хорооны дасгалжуулагчаар ажиллаж буй тэрбээр Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ОУХМ Б.Хорлоодой зэрэг олон шилдгийн багш нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button