ДЭЛХИЙ

Пирс Морган Меган Марклын ярилцлагыг жүжиг хэмээн шүүмжлэв

Ханхүү Харри болон Меган Маркл нар өнгөрсөн ням гарагт (2020.03.07) Опра Уинфритэй ярилцлага хийсэн билээ. Меган тус ярилцлагын үеэр Британийн хааны гэр бүлийн амьдрал их хэцүү байсан хэмээж заримдаа “Амьд байх хүслээ алдаж байсан” гэсэн юм. Мөн тэрбээр ханхүү Хэрригээс гэр бүлийн нэгэн гишүүн нь тэдний хүү Арчигийн арьсны өнгө хэр хар байгаа талаар асуусан гэж ярилцлагын үеэр хэлжээ.

Сэтгүүлч Пирс Морган тус ярилцлагыг Меган Марклын амьдралдаа хамгийн сайн жүжиглэсэн мөч хэмээн шүүмжилсэн байна. Тэрбээр даваа гарагт (2020.03.08) “Fox&Friends” нэвтрүүлгийн үеэр тус ярилцлага “Маркл бүх юмны хохирогч байсан мэт дүр зураг харуулах гэсэн зорилготой байсан. Маркл хааны гэр бүл тэдний хүү Арчигийн арьсны өнгөнөөс болоод түүнийг ханхүү болгоогүй гэсэн. Ингэснээрээ тэр хатныг арьс өнгөөр ялгаварлагч гэж хэллээ” хэмээн шүүмжилсэн юм.

Морган нэмж хэлэхдээ “Ярилцлагын гол сэдэв нь Харригийн гэр бүлийг шүүмжлэх байсан. Кэйт Марклтай ам их зөрөлдөж түүнийг уйлуулсан  гэнэ. Би тэрхүү явдлын талаар тус өөр зүйл сонсож байсан” хэмээжээ. Тэрбээр хан хүү Харри яагаад тус ярилцлагыг хийж гэр бүлтэйгээ бүх харилцаагаа сүйрүүлэн хаяхаар шийдсэнийг ойлгохгүй байна хэмээжээ.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button