НИЙГЭМ

Б.Батболд: Б.Ганхуяг захирал авлига авч, хамтран ажиллах гэрээг сунгасан байж болзошгүй

Өнөөдөр /2021.03.09/ уул, уурхайн инженер Б.Батболд мэдээлэл хийлээ.

Тэр 2015 оноос хойш “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх “TTJVCO” компанид холбогдлх асуудлаар ярилаа. Компаниудын хамтран ажиллах гэрээ 2019 онд дуусахаар заагдсан байсан ч дахиж хоёр жилээр сунгагдсан асуудлыг Б.Батболд ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж буй аж.

Иймд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг авлига авсан байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа ярилаа.

Тэрбээр, “Эрдэнэс-Тавантолгой БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “TTJVCO” компанитай хамтран ажиллах гэрээгээ хоёр жилээр сунгасан. Ингэхдээ тус компанийн захирал Б.Ганхуяг авлига авсан байж болзошгүй. Монгол компани нэг метр квадрат газрын хөрсийг 6250 төгрөгөөр хуулдаг. Харин тухайн хятад компани хоёр дахин өндөр үнээр буюу 12500 төгрөгөөр хуулдаг. Энэ бол дүрэм зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд халдсан үйлдэл. Иймд энэ асуудлыг шалгаж өгөөч гэж АТГ-ын дарга З.Дашдаваад хандаж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. энэ ганхуяг ер нь мөнгөний сонрхолтой этгээд оютны холбооны ерэнхийлөгч гэж байхдаа оюутны автобусны мөнгөн дээр ажиллаж хэл аманд орж байсан найдваргүй амьтан сайн ш####гах хэрэгтэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button