Нийгмийн

ЭМЯ: УДЭТ-т очиж сурвалжилга бэлтгэсэн хэвлэлийнхэн гэртээ өөрийгөө тусгаарлаарай

Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн тайзнаа “Анна Каренина” жүжиг тавигдсан. Тус театрын 54 уран бүтээлч, ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд жүжиг үзсэн 679 хүнээс шинжилгээ авах юм.

Тодруулбал, гуравдугаар сарын 4-нд жүжиг үзсэн 196, 5-ний өдөр үзсэн 236 хүнээс өнөөдөр шинжилгээ авах аж. Шинжилгээг УДЭТ-т 09:00-17:00 цагийн хооронд ирж өгөх боломжтой.

Харин гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн 247 хүн маргааш буюу 10-нд УДЭТ-т очиж шинжилгээ өгөх юм.

Мөн УДЭТ орж сурвалжилга, мэдээ бэлтгэсэн хэвлэлүүдийг шинжилгээнд хамрагдаж, гэртээ өөрийгөө тусгаарлахыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button