Нийгмийн

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумд халдвартай хүний ойрын хавьтал очжээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумд түр хөл хорио тогтоожээ.

Тодруулбал, УБ хотоос гуравдугаар сарын 4-ны өдөр Сүхбаатар аймагт автобусаар очсон таван иргэний нэг нь Мөнххаан сумд буусан бөгөөд тэрбээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байжээ.

Аймгийн шуурхай штаб цахимаар хуралдаж, тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, театрын тоглолтыг цуцласан байна. Аймгийн төв дээр буусан гурван иргэн болон Мөнххаан сумд буусан нэг иргэний ойрын хавьталуудыг тогтоож, PCR шинжилгээний сорьцыг Дорнод аймаг руу явуулжээ. Шинжилгээний хариу гарах хүртэл сумын ЕБС, цэцэрлэгийг түр хаасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button