НИЙГЭМ

Ш.Алтанчимэг: Баталгаа гаргуулахын тулд заавал ЗБДС дээр ирэх шаардлагагүй

Өнөөдөр /2021.03.09/ Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан болон арилжааны банкнуудын төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. Үүгээр эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх “10 их наядын төлөвлөгөө”-ний нэг салаа мөчир болох ажлын байрыг хамгаалах 2 их наядын зээл олголтын талаар нарийвчилсан мэдээлэл өгсөн юм.

ААН-үүдэд энэ хүрээнд 500 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно. Харин барьцаа хөрөнгө нь дутвал зээлийн хэмжээнийх нь 60 хүртэлх хувьд Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулах бололцоотой байгаа юм.

Энэ тал дээр Зээлийн батлан даалтын сангийн Захирал Ш.Алтанчимэг:

“Зээлдэгчдэд барьцаа хөрөнгө дутах эсэхийг банк нь үнэлдэг. Үнэлгээнээс илүү хэмжээний зээл хүсэж байгаа тохиолдолд зөрүүнд нь Зээлийн батлан даалтын сан орж ирдэг. ААН-үүдэд тавигдах гол шалгуур нь Сангийн сайдын хэлсэнчлэн НӨАТ төлөгч байх. Энэ удаад ААН-үүд заавал Зээлийн батлан даалтын сан дээр ирж бичиг цаас хөөцөлдөхгүй. Бүх асуудал арилжааны банкнууд дээр нь шийдэгдэнэ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button