Нийгмийн

Энэ сарын 6-нд “Анна Каренина” үзсэн 247 хүн өнөөдөр шинжилгээнд хамрагдана

Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн тайзнаа “Анна Каренина” жүжиг тавигдсан. Тус театрын 54 уран бүтээлч, ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд жүжиг үзсэн 679 хүнээс шинжилгээ авч буй юм.

Гуравдугаар сарын 4-нд жүжиг үзсэн 196, гуравдугаар сарын 5-ний өдөр жүжиг үзсэн 236 хүнээс өчигдөр шинжилгээ авсан. Харин гуравдугаар сарын 6-нд жүжиг үзсэн 247 хүн өнөөдөр буюу 10-нд УДЭТ-т очиж шинжилгээ өгөх юм.

Шинжилгээг 09:00-17:00 цагийн хооронд очиж өгөх боломжтой тул та бүхэн хариуцлагатай байж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button