Нийгмийн

Олон улсын яруу найргийн наадамд бүтээлээ илгээх найрагчдын анхааралд

1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Эл өдрийг тохиолдуулан орон орны яруу найрагчид оролцох боломжтой нэгэн наадмыг зарлажээ.

Уг наадамд нэг улсаас 1-2 яруу найрагч оролцох боломжтой юм байна. Манай улсын тухайд уг наадамд оролцох яруу найрагчдыг сонгон шалгаруулах аж.

Тодруулбал, яруу найрагч өөрийн дөрвөн бүтээлээ эх хувилбараар нь болон орос, англи орчуулгатай нь илгээх шаардлагатай юм байна. Мөн өөрийн товч намтрыг 100 үгэнд багтаан орос, Англи хэлээр бичсэн байх, цээж зургийн хамт, цахим хаяг, утасны дугаарыг бичиж [email protected] хаяг руу илгээх ёстой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button