Нийгмийн

Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн 18 настай Г-д бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-ны оройн 21 цаг 45 минутад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, талийгаачийг 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсныг тогтоосон билээ.

Улмаар уг хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2002 онд төрсөн, 18 настай Г-г сэжиглэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Мөрдлөгийн явцад талийгаач нь арваннэгдүгээр сарын 3-нд гэрээс гараад сураггүй болсон хэмээн эрэн сурвалжлагдаж байсан иргэн болохыг илрүүлсэн

Талийгаачийн цогцсыг мөчилж, биеийн хэсгүүдийг өөр өөр газарт нуусан байсныг хэрэгт холбогдогчоор заалгаж олсон гэх. Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Г нь дүүгээ гэр бүлийн маргааны улмаас боомилж хөнөөгөөд цогцсыг гэртээ 20 хоног хадгалж байгаад хаясан гэдгийг мэдүүлжээ.

Сэжигтэн Г 2017 онд 14 насандаа хоёр жилийн ял авч байсныг хойшлуулсан аж. Өдгөө дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч прокурорт шилжжээ. Прокуророос эл хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1.2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн” хэмээн дүгнэж, Г-д 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх яллах дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр болсон тухай НПГ-аас хэллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-10 15:59

зөв.

Зочин
Зочин
2021-03-10 16:09

Hun bish araatan bn

Зочин
Зочин
2021-03-10 18:48

Манай цагдаа нар зодож байгаад хүчээр хүлээлгэсэн юм биш биз сайн хянуулах хэрэгтэй хэрэгтэн сул явж юуны магад

Doogii
Doogii
2021-03-11 14:37
Reply to  Зочин

Tiim shu

Зочин
Зочин
2021-03-10 19:27
Reply to  Зочин

thh yg zov

Зочин
Зочин
2021-03-10 21:40

Энэ мөн гэсээн. Санаа зоволтгүй. Хэрэг хийх бол бээлий өмсөх байх дээ. Хохь нь муу араатан.

Azaa
Azaa
2021-03-10 23:04

Yasan aimar yum be hvn mun vv

Зочин
Зочин
2021-03-11 00:07

yadag muu l###r we shuud buud gvtsee

Зочин
Зочин
2021-03-11 07:08

Ээж нь, ах нь ганцаараа хүч хүрэхгүй гээд зөвшөөрөхгүй байсандаа. Үнэхээр бат�##�гаатай баримт байгаа юмуу. Эхлээд бүтэн цогцрс юм шиг мэдээлээд бөйсан одоо хэсэглэж нуугаад зааж өгсөн болгочихлоо. Гэртээ 20 хоног нуух боломжгүй. Авц�##�даа муутай байна. Үнэн л байгаадаа. Хүний эрхийн комиссынхон магадлаасай.

Иргэн
Иргэн
2021-03-11 08:51

Улс төрчидийн дотор ч ийм ял авахаар болсон олон нөхдүүд бгаа даа??? Сх б�##�агаас эхлээд л явж өгнө дөө Баяр, Баярцогт, Сү, Батболд, Бадамжунай , Элбэгдорж нтр гээд л .... Хэрвээ хийсэн нь бат нот бдг бол ... Даанч тэднийг шүүн тунгааж дэнсэлдэг хууль шүүхийхэн нь бас л урвагч , шарвагч , авилгачид болсон өөдгүй ноходууд бдг болохоор МОНГОЛ-н хууль гурав хоног буюу гууль болсон

Зочин
Зочин
2021-03-11 09:02

кино бага үз б�##�ай минь!!!

Зочин
Зочин
2021-03-11 09:40

eviidee hichneen shan setgeltei hoorhon sergelen tsovoo ohin blaadaa ???????????????????? ireh toroldoo sn ger buld az jargaltai amidraasai ????????????????????????

Зочин
Зочин
2021-03-11 10:41

манай ялын бодлого бага байна 12 оос 20 жилийг авилга �##�бан туша�##�ын хэрэгт өгөх хөрөгтэй хүн �##�сан хүнд 30 аас 50 жил өгөх хэрэгтэй

Zochin
Zochin
2021-03-11 10:45

Yag battai yumuu ijilden dasaj 18 jil bolchod neg negnee a##a gj yu bdin. Battai barimt ni yu we? Hvn gvtgeed bgan bish bz

hmm
hmm
2021-03-11 10:53

гудамжны архичингуудыг цагдаад зааж өгсөн чинь цагдаа нь энэ охин зааж өгсөн гээд шууд хэлчихсэн, дараа нь тэр архичингууд нь �##�на гээд айлгаад байсан гээ биз дээ ахыг нь зодож байгаад хүлээлгэсэн гэж бараг үнэн юм бишүү цагдаа нарыг хэрэг илрүүлсэн тоогоор нь л ажлын гүйцэтгэл дүгнэдэг гэж үнэн үү

Зочин
Зочин
2021-03-11 11:13

төрөлхийн шоронгийн хулгайч байнаа. эх нь охиноо яагаад хайрхрахгүй байсан юм бэ, эх хүн мөн үү

Зочин
Зочин
2021-03-11 11:15

Бүх насаар нь хорих ял өгч байх нь зөв юм даа.

Иргэн
Иргэн
2021-03-11 11:27

Яг үнэн гэжүү. Амьдр�##� хүнд айлын хүүхдүүд хулгай зэлгийд өртсөн ял сонссон байж болно тэглээ гэхэд тэр бол дүүгээ �##�сан гэх бат�##�гаа биш шүүдээ. Сураггүй �##�га боллоо гээд хайлгаж байсан биздээ тэгхэд гэртээ нууж байх боломжтой гэжүүдээ. Бусад нь тэгвэл яагаад мэдээгүй гэж вэ. Уруул довдойвч илэг довдойдгүй гэж үг байдагдаа уг нь

Zochin
Zochin
2021-03-11 16:13

Iim araatang shuud jalgand awaachaad buudchihdag baimaar baina ene mongoliin huuli zurchiliin huuliar ard tvmnee baga bagaar zalhaan tseerlvvlj baihaar iim yumandaa hatuu baij gemgvi amidrah gej ydaj baigaa ard tvmendee zuulun baimaar baigaa yum

Irgen
Irgen
2021-03-11 20:22

ene hergiig sain shalgaj ,buh talaas ni nygtlaasai bilee .18han nastai huuhed amidralinhaa id ueiin 20jiliig hiigeegui hergiinhee tuluu shorond ongoruuleh bolwol hichneen hairan be

Zochin
Zochin
2021-03-11 21:12

Gehdee yag battai vnen baij chadah boludaa eedee medkv

зочин
зочин
2021-03-12 14:50

цогцосыг мөчлөөд өөр өөр газарт нуусан, хаана нуусныг нь хэрэгт холбогдсон ахаар нь за�##�гаж олсон гэж байна шдээ. Өөр ямар нотолгоо хэрэгтэй юм.

Зочин
Зочин
2021-03-12 18:28

Энэ шоронд орсон хүмүүсийн хөдөлмөрийг сайн ашиглах хэрэгтэй. Бүх насаар нь жорлонгийн нүх ухуулв�##� таарна.

Зочин
Зочин
2021-03-13 17:43

Сайн ш�##�гасан юм уу даа. Итгэхгүй бна. Т�##�ийгаач Лхагвасүмбэрэлийг сэтгэцийн гажигтай амиа хорлосон болгосон улс шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button