Нийгмийн
Цоохор ирвэсний түүхий эд хадгалсан иргэнийг 52 сая төгрөгөөр торгожээ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “нэн ховор” амьтан болох цоохор ирвэсний түүхий эдийг гэртээ хадгалж байсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал иргэн А нь гэртээ цоохор ирвэсний түүхий эд болох хоёр арьс, толгой, эрүүний яс зэргийг хадгалж байсан аж.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг энэ оны хоёрдугаар сарын 4-нд хянан хэлэлцээд гурван жилийн хорих ял оногдуулсан байна. Түүнчлэн прокурорын саналын дагуу экологид учирсан 52 сая төгрөгийн хохирлыг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
О.ЭНЭРЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.