Т.Чимгээгийн хүсэлтийг Засгийн газар хэлэлцэж, бичлэг дэлгэх агуулгыг нь хүлээн авчээ
Засгийн газар С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан Т.Чимгээд холбогдох бичлэгийг олон нийтэд ил болгох эсэх асуудлаар хуралдаж дууслаа.
Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уг асуудлаар урьдач мэдээллийг өгч байна.
Энэ үеэр тэрбээр Т.Чимгээг хоёр агуулгатай хүсэлт бичиж өгсөн талаар цохон тэмдэглэлээ. Тодруулбал, өөрийг нь “Тэрэлж” гэх зочид буудалд мансууруулж, унтсан хойно нь нүцгэн зургийг нь авч буй бичлэгийг хэсэгчилж, бүдэгрүүлж олон нийтэд гаргах; хоёрт, автын ослоор нас барсан охиных нь хэргийг дахин шалгаж өгөх гэсэн хоёр чиглэлд Т.Чимгээ хүсэлт бичжээ.
Х.Нямбаатар “Энэ хүсэлтийг Засгийн газар хэлэлцэж, бичлэг ил болгох агуулгыг нь хүлээн авсан. Эл үүднээс тухайн бичлэгийн зарим хэсгийг бүдэгрүүлэн, хэсэгчилж олон нийтэд дэлгэхээр боллоо” гэж ярилаа.
Мэдээлэл шууд дамжуулагдаж байгаа бөгөөд тухайн бичлэгийг удахгүй дэлгэцээр үзүүлэх юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.