Нийгмийн

БИЧЛЭГ: 2015 онд Т.Чимгээг мансууруулж, нүцгэн зураг, гар, хурууны хээг нь авчээ

Засгийн газар өнөөдөр /2021.03.10/ С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан Т.Чимгээд холбогдох бичлэгийг олон нийтэд ил болгох эсэх асуудлаар хуралдаж дууслаа. Үүгээр хэсэгчилсэн хэлбэрээр ил болгоё гэдэг шийдэлд хүрчээ.

Ингээд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бичлэгийн талаарх товч мэдээллийг өглөө. Энэ үеэр тэрбээр Т.Чимгээг хоёр агуулгатай хүсэлт бичиж өгсөн талаар цохон тэмдэглэлээ. Тодруулбал, өөрийг нь “Тэрэлж” гэх амралтын газарт мансууруулж, унтсан хойно нь нүцгэн зургийг нь авч буй бичлэгийг хэсэгчилж, бүдгэрүүлж олон нийтэд гаргах; хоёрт, автын ослоор нас барсан охиных нь хэргийг дахин шалгаж өгөх гэсэн хоёр чиглэлд Т.Чимгээ хүсэлт бичжээ.

Уг хүсэлтийг Засгийн газар хэлэлцэж, бичлэгийг олон нийтэд дэлгэх агуулгыг нь хүлээн авчээ.

Үүгээр тухайн бичлэгийг олон нийтэд үзүүллээ. Бичлэгт Т.Чимгээг өөрийн ухаангүй, нүцгэн байхад нь гурван эрэгтэй олон талаас нь гэрэл зураг дарж, гар болон хурууны хээг нь баримтжуулан авч үлдэж буй дүрслэл харагдаж байгаа юм.

Бичлэг 2015 онд, “Тэрэлж” гэх зочид буудалд хийгдсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярилаа.

Мөн тэрбээр уг бичлэгийг дэлгэснээр эрүүдэн шүүлт явуулсан нь илэрхий байхад Монголын шүүх Б.Хурц нарт ялагдсаар байна гэх агуулгыг ярьж байв. Түүнчлэн үүгээр Т.Чимгээг гэм буруутай эсэх асуудлыг хөндөөгүй, харин бичлэгт гарч буй үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн гэдэг өнцгөөр олон нийтэд мэдээлж буй гэдгээ онцолж байлаа.

БИЧЛЭГ:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
yoo
yoo
2021-03-10 21:29

ymar aimar ym be hunii erh haana bn yalzarsan shuuh prokuroriig shinechileh tsag bolson bn

Зочин
Зочин
2021-03-10 21:34

Shuuh janhuugiin medeld baidag bolohoor sullaj chadahgui bna

ard tumen
ard tumen
2021-03-10 21:34

аа мэдэхгүй хэн нь худлаа яриад бга хэн нь үнэн яриад бгааг мэдэх юм �##�га яагаад заав�##� чимгээ гэдэг эмэгтэй гэж огт гэмгүй хүнд яахаараа ял өгдөг билээ ортой л бх

Зочин
Зочин
2021-03-10 21:51

Шоронд байдаг хүн юмуу амр�##�танд байдаг хүүхэн юмуу.эсвэл олон жилийн ялтай хүмүүсийг амр�##�танд амраадаг юмуу.

Зочин
Зочин
2021-03-10 22:40

Доригийн хувилбар байна

Зочин
Зочин
2021-03-10 22:54

Ийм л хууль шүүх цагдаатай улс орондоо

Зоч
Зоч
2021-03-10 23:14

Шоронгийн камерын бичлэг байх гэсэн чинь зочид бууд�##�д, тэгээд энэ үйлдлээ өөрсдөө бичээд байдаг аан! Ер нь Чимгээ чинь энд байгаа юмуу?!
Ойлгомж муу хэвээрээ байна!

Зочин
Зочин
2021-03-11 02:29

нөхөр нь будаа ха ха хамт амьдарна гээд бхйсан үнэтэй бууд�##�руу наад царай муут чинь өөрөө яваад оччихсон байна араар чинь тавих гэж байгаад �##�цайгаад бичүүлчихсэн байна

Зочин
Зочин
2021-03-11 08:29

Энэ асууд�##� бол яах аргагүй Элбэгдоржийн технологи байна.Хүний амь зэрлэгээр хөнөөсөн,шоронд байхдаа худ�##� хүн амины хэрэг хүлээж цагдаагийнхнаар чулуу хөөлгөж байсан Амг�##�анбаатар гэгчийн үгийг үнэн болгох гэж хэтэрхий их чармайжээ.Энэ бичлэг бол хорихоос өмнө утсаар дарамтлаад байгаа асуудлын т�##�аар зөвлөгөө өгье гэж хуурч зочид бууд�##�д дуудаж уулзаад мэдрэл �##�дуулах бодис уулган унтуулаад хийж буй үйлдэл.Улсын төсвөөс төгрөг төсөв гаргуулж аваад цаанаасаа ТЕГ-ын дарга Хурцын бат�##�сан төлөвлөгөөгөөр хийгдсэн ажил гэж байга ямар вэ.Ийм бузар бусармаг юм хийчихээд улсын нууц гээд дарчихдаг.Хэлж ярьсан хүнийг улсын нууц задруулсан гээд шийтгэчихдэг.Тагнуулыг 90 оны ардчиллынхан хамгийн түрүүнд задлаж сарниулан
мэргэжлийн ажилтнуудыг �######�уулсан.Одоо ямар хэмжээнд энэ байгууллага ажилладгийн хамгийн шилдэг жишээ энэ дээ.Хэргийн нотлох баримт олох биш зүгээр л онилсон хүнээ барьцаанд оруулах сэтгэлзүйн дарамт учруулах арга хэрэглэсэн байна.Энэ бол шившиг ичгэвтэр.Хурц гэдэг хүн хунхууз дээрэмчний сэтгэлгээтэй амьтан байжээ гэдэг нь үйлдэл бүрээр нь илрээд байна.Элбэгдорж,прокурор Эрдэнэбат,Хурц болон тэдний �######� долоогчид одоо хүртэл энэ бузар ажлаа зөв гэж зүтгээд байгаа нь харамс�##�тай.Иым юм хийчихээд гүйцэтгэх ажил гээд байхдаа ч яахав, захын танхай банди нар хийчих юмыг төсөв мөнгө зарж хүний эрх зөрчин байж хийчихээд улсын нууц гээд байдаг.Энэ бол маш ноцтой гэмт хэрэг байна Хурцыг үг дуугүй яллах ёстой.

зочин
зочин
2021-03-11 13:00

манай шүүх цагдаа прокурорын байж байгаа нь энэ дээ. хүнийг хэтэрхий доромжлож бна. хэлэх ч муу үг олдохгүй юм, ийм амьтад үхээсэй

Холбоотой мэдээ

Back to top button