ХУУЛЬ

ЗТХЯ эрх мэдэлтний нөлөөгөөр “Нутгийн зам групп”-ээс гэрээгээ ЦУЦАЛСАН УУ

Орон нутгийн бүтэн байгуулалт, замын ажил удааширдаг, гацдаг, царцдаг байдал эцэстээ хөрөнгө санхүүгийн асуудлаас болдог. Тэр тусмаа захиалагч байгууллага нь санхүүжилтийг нь бүрэн шийдэж өгдөггүйтэй холбоотой.

Тэгвэл яг ийм асуудлыг саяхан шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжийн яамнаас тэртээ 11 жилийн өмнө замын ажил хийлгэхээр гэрээ байгуулан ажиллаж байсан “Нутгийн зам групп” ХХК-ийг шүүхэд өгчээ.

Учир явдлыг тодруулбал Зам, тээврийн хөгжийн яам 2007 онд Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 22.86 км асфальтобетон хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр тус компанитай 2.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Улмаар урьдчилгаа болгон 663 сая төгрөгийн санхүүжилт өгчээ. Ингээд 2008 онд эхний гэрээг өөрчилж, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн 10 км зам барих нэмэлт гэрээ байгуулсан байна. Гэвч 2009 онд  тус замын ажлын гэрээг цуцалж байсан бөгөөд түүнээс хойш 11 жилийн 2007 онд урьдчилгаа болгож өгсөн 663 сая төгрөгөөс 564 сая төгрөгөө нэхэмжилсэн байх юм.

 Харин эл байдлыг үл зөвшөөрсөн “Нутгийн зам групп” ХХК 2007 онд дээрх гэрээг цуцалсан нь Зам тэврийн хөгжлийн яамны өөрсдийнх нь буруу байсан бөгөөд замын ажлыг янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар ирсэн. Сүүлдээ гэрээг нь хууль бусаар цуцалсан хэмээн шүүхэд  мэдүүлжээ.

Ингээд ч зогсохгүй гэрээ цуцалсан асуудал бол хэн нэгэн эрх мэдэлтэй хүн манай ажлыг зогсоолгосон гэх хардлага тээж явдгаа ч хэлжээ. Тус компанийн хувьд Зам тээврийн яамнаас урьдчилгаа  болгож өгсөн  663  сая төгрөгийг гэрээт замын ажилдаа бүрэн зарцуулж, 8.7 км хайрга хучилттай сайжруулсан зам хийж хүлээлгэн өгсөн байна. Эл хэргийг гурван шатны шүүхээс хэлэлцээд, Зам тээвэр хөгжлийн яамыг “Нутгийн зам групп” ХХК-иас мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.

“Нутгийн зам групп” ХХК-ийн хувьд захирлаар нь Б.Баатардаш гэх эрхэм ажилладаг аж. Харин түүний аав, уяач С.Балдандорж нь тус компанийг 100 хувь эзэмшдэг юм байна.

Энэ мэт орон нутаг руу чиглэсэн замын ажил үл мэдэх шалтгаанаар саатаж, удааширч иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирол амсахад хүргэдэг шалтгаануудын нэг энэ байж. Буруутнууд эцэстээ ажил эхэлсэн газартаа л байдгийн тод жишээ энэ болж байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. НЭГМУУ НОВШИЙН АЖИЛ ГУРИЛДСАН БҮТЭЛГҮЙ СҮГ БАЙДИЙН МАНАЙ НИСЭХ ДЭЭР МАШ МУУ НЭРТЭЙ НОВШ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button