76 настай эмэгтэй коронавирусээр хүндэрч нас барлаа

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн 24 цагт вирус судлалын лабораториудад нийт 21585 шинжилгээ хийснээс 80 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр 3561 тохиолдол боллоо. Улаанбаатар хотод 79 хүн, Төв аймагт нэг хүн нэмэгдлээ. Энэ 79 хүний 77 хүн нь ойрын хавьтал байсан. 65 хүнээс анхны удаа, 12 хүнээс хоёр дахь удаагаа, гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. 24 цагт 50 хүн эдгэрснээр 2847 буюу нийт халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь эдгэрээд байна.
Харамсалтай мэдээ дуулгахад 21 хоног эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барлаа. Ингэснээр дөрвөн нас баралт бүртгэгдэж байна. 20 хоног эрчимд эмчилгээнд байж байгаад коронавирус нь тархмал хатгаа болон хүндэрч нас барсан” гэв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ядахдаа мэдээгээ өгч чадахаа больжээ, ЭМЯ. Наад хүмүүсээ болиулаачээ.