Нийгмийн

Улаанбаатараас баруун аймгийн зорьж буй тээврийн хэрэгслүүд Өвөрхангайд зогсож болохгүй

Өнөөдөр аймгийн шуурхай штаб хуралдаж, Улаанбаатар хотоос ирэх, явах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлаар хэлэлцэж хот хоорондын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Улаанбаатар хотоос баруун аймгууд руу дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг аймгийн төвд түр зогсолт хийлгэхгүй байх зохицуулалтыг хийж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн теле хяналтын камераар тогтмол хянаж ажиллахаар болов.

Иймд орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн жолооч нар халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-11 13:46

Ховд явахад Өвөрхангайд зогсохгүй, харин Баянхонгор, Говь- Алтайд бол танилынхаараа орж цай хоол хийлгүүлж идчихээд хоночихоод явсан ч болох юмаа даа.

Холбоотой мэдээ

Back to top button