АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ.
Үүгээр 12.00 цагаас АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна гэдгийг хэллээ. Сунгаанд дөрвөн нэр дэвшигч үлдээд байгаа аж.
И.Мөнхжаргал “Одоогоор дөрвөн нэр дэвшигч байна. Үнэмлэх гардуулах арга хэмжээ албан ёсоор болно. Бусад худал мэдээллүүдэд автаж, итгэж хэрэггүй” гэлээ.
Түүнчлэн сонгуулийн зардлын хөрөнгийн татаасыг цуглуулах Хас банкан дахь дансны тухайд “АН тамганы маргаантай байгаа учраас намын дансыг нээж болохгүй байгаа. Иймд зөвхөн татааст зориулж Хас банканд данс нээсэн. АН-ын дотоод асуудалд Монголбанк, Сангийн яам оролцож болохгүй” гэж хариуллаа.
Мэдээлэл өгөхөд, хамгийн анх 16 хүн АН-ын даргын сонгуульд бүртгүүлсэн ч тэднээс дөрөв нь ийн үлдсэн байна. Нэрээ татсан эрхмүүдэд Ц.Оюунгэрэл, М.Тулгат нар нэрлэгдсэн.
Үлдсэн нэр дэвшигчдэд: О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар нэрлэгдэж байгаа юм. Тэдний хэн нь нэрээ татсан нь 12.00 цагаас тодорхой болох нь.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.