Нийгмийн

Караокед микрофоны нэг удаагийн бүрхэвч уут сольдоггүй зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 3 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 2,300 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8,262 удаа хяналт тавьж, зөвлөмж, мэдэгдлийг хүргүүлэн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын /ахлах/ байцаагч нар гуравдугаар сарын 7-9-ний өдрийн хугацаанд 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, 1 хүргэлтийн хоол зэрэг нийт 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд өдөр болон шөнийн цагаар хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар 668 зөрчил илрүүлэн 343 буюу 51.3%-ийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

Зөрчлүүдээс дурдвал:

  • QR код байршуулаагүй
  • Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмждэггүй
  • Тусгай өрөө “VIP”, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй
  • Караокед микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэж халдваргүйжүүлээгүй байжээ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
шударга иргэн
шударга иргэн

Яг сольж харагдаачээ. Мояачуудын чихэнд алт хийсэнч ус хийсэнч адилхан. Энэ караоке гэдэг халдварын уурхайнуудаа ХААГААЧЭЭ!!!

dashaa
dashaa

QR ashiglaagyi gej albanii medeegeer zarlaa biz dee

Холбоотой мэдээ

Back to top button