Нийгмийн

Х.Бүрэнтогтох хүнд өвчний улмаас хорвоог орхилоо

Сэтгүүлч, яруу найрагч  Х.Бүрэнтогтох хүнд өвчний улмаас хорвоог орхиж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Хайнжамцын Бүрэнтогтох 1966 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төрж, 1984 онд ерөнхий боловсролын дунд сургууль, 1984-1990 онд ЗХУ-ын Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг дулааны  инженер мэргэжлээр төгссөн байна.

Утга зохиолд  шимтсэн эрчим хүчний инженер Бүрэнтогтох 1990 оноос  “Монголын радио”-д  сэтгүүлчээр анх ажиллаж, “Монголын залуучууд”, “Бодлын солбицол”, “Монгол тамга” , “Open door” зэрэг сонин, хэвлэл мэдээллийн байгууллагуудад сэтгүүлч, эрхлэгч, ерөнхий эрхлэгчийн  албыг арван найман жил хашжээ.

Мөн 2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөхөөр ажиллаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-11 17:17

Ум амг�##�ан болтугай!!

Холбоотой мэдээ

Back to top button