УЛС ТӨР

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоогоороо Монгол Улс Ази тивд тэргүүллээ

Олон Улсын Парламентын Холбоо, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран “Улс төр дэх эмэгтэйчүүд” тайлан-зураглалыг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гаргасан байна. 

Тайлан-зураглалыг жил бүр эрхлэн гаргадаг бөгөөд дэлхийн улс орнууд дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар хамгийн сүүлийн үеийн тоо баримтуудыг нэгтгэн харуулдаг. Үүнд, эмэгтэй Төрийн болон Засгийн газрын тэргүүн, улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний тооны харьцаа. Дэлгэрэнгүйг IPU-UN Women Map of Women in Politics 

2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн 6.7 хувь нь эмэгтэй сайд нар байсан бол энэ онд 18.8 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт нь Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байгааг уг тайланд (https://www.ipu.org/news/women-in-politics-2021) сайшаан дурджээ.

2021 оны тайланд дурдсанаар дэлхийн 22 улс оронд Төрийн болон Засгийн газрын тэргүүний үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал хоёр нэгжээр өссөн үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар Төрийн тэргүүнүүдийн 5.9 хувь (152 орноос 9), Засгийн газрын тэргүүн нарын 6.7 хувь (193 орноос 13) эмэгтэйчүүд байна. Энэ үзүүлэлт нь Европ тивд хамгийн өндөр агаад дэлхийн 9 эмэгтэй Төрийн тэргүүнээс 5 нь, Засгийн газрын тэргүүн 13 эмэгтэйгээс 7 нь тус бүсэд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button