Нийгмийн
ХӨСҮТ: 103 хүнд халдвар илэрч, 11 хүний голомт тодорхойгүй байна
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж. Байгальмаа:
"Сүүлийн 24 цагт 19.341 хүнд шинжилгээ хийснээс 103 хүнээс халдвар илэрлээ. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 3664 боллоо. Улаанбаатарт хотод халдварын тоо 2789 болсон. 11 хүний халдварын голомтыг судалж байна” гэв.
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
"Тусгаар тогтнолын ордонд 66 тохиолдол гарлаа гэдэг мэдээлэл ташаа. Тухайн байшинд халдвартай хүнтэй хавьтал болсон хүн ороод гарсан тул ариутгал хийсэн юм. Европын холбоонд вакцин хорьлоо, сөрөг урвал гарлаа гэдэг мэдээлэл гарсан. Тус асуудлаар эрдэмтэд судалгаа хийж байна. ”АстраЗенека” вакцинд гарч буй сөрөг урвалыг судлах үүдээс дархлаажуулахыг түр хугацаанд зогсоосон.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.