НИЙГЭМ

Таван шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарчээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын “Акума” төвийн хажууд шатахуун асгарсан дуудлага өнөөдөр 09:19 цагт НОБГ-т ирсэн.

Дуудлагаар тус дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна.

 Шатахуун нь 100 м-ийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Уншсан: 28

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button