Нийгмийн
Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке, баарны үйл ажиллагааг зогсоожээ

Үйл ажиллагаа нь нээгдсэн худалдаа үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Улмаар шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.
Шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ:
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй -45 ААН, байгууллага
- Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил- 118 ААН, байгууллага
- Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй- 66 ААН,
- Тусгай өрөө /VIP/, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй -27 ААН
- Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлээгүй- 16 ААН
- Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй -11 ААН
- Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке, бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.