Нийгмийн

ХӨНДӨХ СЭДЭВ: Хөл хорио, дархлаажуулалтаас үүдэлтэй цусны хомсдол “хаалга тогшиж” байна

Цар тахлын эсрэг дархлаажуулах вакцинжуулалтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор “Цус сэлбэлтийн үндэсний төв”-д цусны нөөц хомсдох эрсдэл үүсчээ.

Ялангуяа цусаа бэлэглэдэг 36.500 орчим доноруудын 80 орчим хувь нь нийслэлд байдаг гэх. Өдрөөс өдөрт голомтлон тархаж буй халдвараас шалтгаалан иргэдийн цусаа хандивлах идэвхи буурсан тухай албаныхан хэлж буй. Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцин тариулснаас сарын дараа л цусаа өгөх боломжтой болдог байна. Энэ нь цусны төвд хомсдол үүсгэх томоохон эрсдлийг бий болгожээ.

-ТА ӨӨРИЙГӨӨ БОЛООД БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ АВРАХ БОЛОМЖИЙГ ЦАР ТАХАЛД БҮҮ ӨГ-

Өдгөө нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд цус цуглуулах төв ажиллаж байгаа. Тус төвүүдээр өдөрт 70-100 орчим иргэн цусаа хандивладаг гэх бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цусаа бэлэглэх иргэдийн тоо мэдэгдэхүйц буурчээ. Явуулын хэлбэрээр цус цуглуулдаг байсан ч, нөхцөл байдлаас шалтгаалан эрс багасч, зогссон гэж хэлж болохуйц байна. Тодруулбал явуулын хэлбэрээр жирийн өдрүүдэд цус цуглуулах ажил 60-80 хувьтай үргэлжилдэг байсан бол энэ тоо 20-60 хувь болтол буурчээ.

-ТАНЫ ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНИЙ АМИЙГ АВАРНА-

Иймд хэрэв та вакцин хийлгээгүй бол, хийлгэхээсээ өмнө амжиж цусаа өгөөрэй. Өөрийн болоод бусдын эрүүл мэндийг аврах боломжийг цар тахалд бүү өг. Хувийн ариун цэврээ хамгаалаад өөртөө ойрхон цэг дээр очиж цусаа хандивлаарай. Учир нь таны хандивласан цус гурван хүний амийг авран хамгаалах юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button