НИЙГЭМ
Завхан аймагт нэмж хоёр тохиолдол батлагдлаа

Өнөөдөр /2021.03.12/ 11:00 цагийн мэдээллээс хойш Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёр тохиолдол нэмж батлагджээ. Тодруулбал, тус суманд өмнө нь дөрвөн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн бол тухайн иргэдийн ойрын хавьтал болох хоёр хүнээс халдвар нэмж илэрчээ.
Ийнхүү тус суманд батлагдсан тохиолдлын тоо зургаа болоод буй. Халдвар авсан иргэдийг сумын эмнэлэгт тусгаарласан байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.