ЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: Хөл хорио тогтоох, эсвэл зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “24 цагт вирус судлалын лабораториудад нийт 19318 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн 169 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт 3832 боллоо. Шинээр халдвар авсан хүмүүс  Улаанбаатар хотод байна. Ингэснээр нийслэлд 2958 тохиолдол боллоо. 24 цагт 48 хүн эдгэж гарлаа. Нийт халдвар авсан хүмүүсийн 77 хувийг эзэлж байна.

169 хүний 156 нь ойрын хавьтал. 36 хүнээс нэг дэх, 18 хүнээс хоёр дахь, 2 хүнээс гурав дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. 13 хүний эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хороодод халдварын эх уурхай байгаа нь ажиглагдаж байна.

Маш их тоо илэрлээ. ХӨСҮТ-ээс ЭМЯ-наас халдвар ихэсч байгаатай холбоотой УОК-т маш тодорхой саналуудыг хэд хэдэн хувибараар явуулж байгаа.

Тодруулбал, боломжтой бол 28 хоногоор хөл хорио тогтоох. Ийм боломж байхгүй бол үйлчилгээний байгууллагуудын цагийг багасгах, арваас дээш хүнийг цуглуулахгүй байх, цахимаар арга хэмжээ зохион байгуулах, караоке, баар, фитнесс зээрг газруудын үйл ажиллагааг зогсоох гэх мэт саналууд хүргэсэн.

Ард иргэд УОК ямар ч шийдвэр гаргасан халдварыг давж гарахын тулд та бүгдээс хамаарах зүйл маш их байна. Тиймээс салбараа төлөөлж хичээнгүйлэн хүсэх зүйл бол хувийн дэглэмээ сахих, маскаа давхарлаж зүүх, олон хүнтэй газраас зайлсхийх, агаараа сэлгэх гэх мэт өөрөөс хамаарах үйлдлүүдээ хийж байж вакцинжуулалтынхаа үр нөлөөг үзэх боломжтой. Вакцины эхний тунг авсны дараа дархлаатай болохгүй. Хоёр дахь тунгаа хийлгээд түүнээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ард түмнээ хамгаалах засаг төр байна уу
Энэ янзаар байвал Улаанбаатарчууд бүгд өвдөж магадгүй боллоо
Хөл хорио яаралтай тогтоогооч Оюун эрдэнээ, Амарсайхаан,

Зочин
Зочин

Би насаараа эмнэлэгт ажилласан ахмад ажилтан, тарваган тахал өвчний үед ажиллаж байсан жирийн сувилагч байна аа, тахал өвчин бол тахал. Хий сүржигнэж айлгаж байгаа биш ээ, тахал өвчинг хөл хорьж л дарж байсан болохоос биш гудамж талбай дэлгүүр хоршоогоор чөлөөтэй сэлгүүцэж дарахгүй ээ, яаралтай хөл хорихгүй бол өр төлөөс нь хэдэн арван хүний амь нас л байх болов уу, хөл хорь өөр арга үгүй ээ

Emch irgen
Emch irgen

Hol horiogoo togtoogoochee!!!

Зочин
Зочин

наад балай бөхчүүд жүжигчид урлагийн новшнууд даа л болчих эд нарын тоглолт шуналаас болж огцом нэмэгдэгж нийгэмд гай тарил аа

иргэн
иргэн

МАН ЗГ УОК Яагаад хөл хорихыг Эсэргүүцээд байнаа, Эмнэлэг ачааллаа дийлэхээ болилоо гээд байхад яасан Харгис Нам вэ

Холбоотой мэдээ

Back to top button