Нийгмийн
Дундговьд очсон эрсдэлтэй иргэний ойрын хавьтлууд сургууль, цэцэрлэгээр явжээ

Коронавирусийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон нэг иргэн Дундговь аймагт очжээ.
Тэрбээр PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүнээр автомашинаа бариулж, тус аймагт очсон ч нөгөө жолооч нь халдварын нууц үедээ явсан байна. Ингээд тухайн жолооч нийслэлд очсон даруйдаа халдвартайгаа мэдэж, Дундговь аймагт үлдсэн иргэндээ мэдэгджээ. Харин тус аймагт үлдсэн иргэн нь аймгийн онцгой комисстоо хандаж, тус аймаг шуурхай арга хэмжээ авч эхлээд байна.
Тухайн иргэний ойрын хавьтлууд 3, 4-р сургууль, 2-р цэцэрлэгээр явсан тул дээрх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоон, тандалт хийж байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зориуд тараагаад байгаа юм биш үү?. Наад эргүү малнуудаа битгий хот хооронд явуул. ЭнэЛ.Оюун-Эрдэний үрсэн бассны Харвардад сурсан эн тэр вэ?. Эрсдэлтэй байхад хорио цуцалж улс орноо сүйржл рүү оруулж байна. Анхнаасаа эдийн засгаа түр байлгаад эрүүл мэндээ анхаарах нь зөв байжээ. Аль алийг нь анхаарна энэ тэр гэж балайраад сүйрүүлж байна. Харвардын мэдлэг ямарч хэрэг алга.