НИЙГЭМ

Шороон шуурга шуурах гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Шадар сайд С.Амарсайхан ойрын өдрүүдэд бүх нутгаар цасан болон шороон шуурга шуурах тул цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлжээ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна:

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Сүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 24-28 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд хэсэг, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нийслэлд үүлэрхэг. Нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 хэм дулаан, оройдоо хүйтэрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button