“AstraZeneca”-гийн давтан тун IV сарын 10-наас, “Синофарм”-ынх 7-ноос эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар маргаашаас эхлэн Улаанбаатар хотод халдвар хамгааллын улбар шар дэглэм мөрдөхтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Б.Бямбадорж Нийслэл хотод явагдаж буй коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Бид вакцинжуулалтыг КОВАКС хөтөлбөр хүлээлгүй хоёрдугаар сарын 23-наас эхлүүүлж, өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хүнээ хамруулаад байна. Тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн нэг сая хүнээ эхний тунгийн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд буй.
Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын 44 цэгт 97 баг ажиллаж байна. Дархлаа хоёр тун вакцин хийлгээд тогтоно. “AstraZeneca” вакцины давтан тун дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж хийгдэхээр байгаа. Харин БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ. Давтан тун эхэлчихээр эмнэлгийн байгууллагуудад ачаалал үүснэ. Иймд иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохицуулалт хийнэ.
Ирэх долоо хоногийн дундуур 50-64 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насныхны иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөвшөөрөлгүй эм тариаг ард иргэддээ шахаад байгаа засгийн газар дараа нь хариуцлагаа хүлээх л байхдаа.
Baktsind songolt hiilgene yasan be? spunik-5 vaktsinig hiilgemeer l bna shuu dee uunig yaj hiilgeh ve? zaraa medeelelee niitleechee.
Спутник v давтанг хэзээ хийх вэ .