Мьянмарт болсон жагсаалын улмаас дор хаяж 39 хүн нас баржээ

Ням гарагт (2021.03.14) Мьянмар улсын нийслэлийн Хлайнгтаяа дүүрэгт аюулгүй байдлын хүчнийхэн 22 жагсагчийн аминд хүрсэн талаар хүний эрхийн төлөөх бүлгэм мэдээлжээ. Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгээс (AAPP) мэдээлснээр бол бусад газарт 16 жагсагч, нэг цагдаагийн алба хаагч нас барсан байна.

Хэрэг явдлыг харсан нэгэн фото сэтгүүлч “Үнэхээр аймшигтай байсан. Хүмүүс миний нүдний өмнө буудуулсан” хэмээжээ. Мөн тус өдөр Хлайнгтаяа дүүрэгт гал гарсан байна. Цэргийн өмчит Мяавадда телевиз мэдээлснээр дөрвөн оёдлын үйлдвэр болон бордоо боловсруулах газар шатсан аж.

Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэгийн тооцоогоор бол өнгөрсөн бямба гарагийн (2020.03.13) байдлаар 2150 хүнийг баривчилж, жагсаалын улмаас нас барсан хүний тоо 126 хүрсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зэвсэг барин тэмцэхээс өөр арга үгүй