УЛС ТӨР

С.Ганбаатар: Нэг л өдөр би Ерөнхийлөгч болно, санаа зоволтгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн С.Батболдод холбогдох хэргүүд олон улсын шүүхүүд дээр хэлэлцэгдэж байгааг дурдаад, асуудлыг нухацтай авч үзэх цаг нь болсон гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хийсэн мэдэгдэл болон Ерөнхийлөгчийн сонгуульд холбогдох асуудлуудад тайлбар өгөв.

С.Ганбаатар “С.Батболд гэдэг хүн МАН-ыг, бүр АН-ыг хүртэл хага базчихлаа. Хэргүүд нь олон улсын шүүхэд хэлэлцэгдэж, дүгнэлтүүд нь гарчихсан байна. Энэ баримтуудыг би УИХ-ын даргад хүргэж өгнө. Завгүй байвал би хүлээнэ, хүлээж байгаад өгнө” гэлээ.

Түүнчлэн “Би МАХН-ын хамт олонд хүндэтгэлтэй ханддаг. Нэг ч удаа эсрэг байр суурь илэрхийлж байгаагүй. Харин С.Батболдод хага базуулчихсан МАН битгий мөрөөрөө явж байгаа улс төрийн намыг уруу тат гэж хэлмээр байна. Би “Та бидний эвсэл”-ийг төлөөлж, дөрвөн жил ажиллах амлалт авсан, үүндээ үнэнч байна” гэлээ.

Тэрбээр Н.Энхбаярын хийсэн мэдэгдэлд байр суурь илэрхийлэхдээ “Би хэзээ ч хувь хүний тухай ярьдаггүй, ярихгүй. Гэхдээ өнөөдөр ярья. Н.Энхбаяр бол гайхалтай том улс төрч. Түүний хийсний талын талыг хийж чадсан улс төрч Монголд байхгүй” гэлээ. Өөр юм асуух шаардлагагүй байх гэж бодож байна" гэж онцолсон юм.

Сүүлд нь тэрбээр “Би нэг л өдөр Ерөнхийлөгч болно, санаа зоволтгүй” хэмээв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Худалч, хулхи ерөнхийлөгчтэй болох нь ээ. Монгол улс мандан бадралгүй яахав.

Зочин
Зочин

Н.Энхбаяр гуай МАН-ын дарга болно гэдэг нь үнэн боллоо.

Иргэн
Иргэн

СОЛОНГОС ИРГЭНЭЭС МӨНГӨ АВАХДАА БАЯРЛААД ХЭЛСЭН ҮГ ЧИНЬ ӨӨРИЙН ЧИНЬ ҮЗЭЛ БОДОЛ ЗОРИЛГОГИЙН ИЛ ТОД БОЛГОЖ МОНГОЛЧУУДЫГ АЙЛГАСАН ШҮҮ.

Зочин
Зочин

Ерөнхийлөгч арай ахдах байлгүй дээ.

С.Ханаа
С.Ханаа

С.Ганбаатар хэнтэй ч очиж наалдаж мэднэ. Гайхах хэрэггүй.

Зочин
Зочин

Сайхан урваж шарвах юмаа...

Холбоотой мэдээ

Back to top button