УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн

Өнөөдөр /2021.03.15/ УИХ-ын хаврын чуулган нээж, МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.

Тэрбээр “Энэ хаврын чуулганаар нэр бүхий томоохон хуулиудыг заавал хэлэлцэж батална. Бүгд ҮХНӨ-ийн дагуу хийгдэх ёстой эрх зүйн шинэчлэлийн гол хуулиуд юм.

Түүнчлэн УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийн нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Үүнийг хийх эрх зүйн орчноо хаврын чуулганаар тодорхой болгоно.

Мөн Оюу толгойн гэрээг шинэчлэх асуудлыг хэлэлцээрийг үр дүнтэй хийнэ. Ийм асуудлуудын хүрээнд хаврын чуулганаар ажиллана” гэлээ.

Харин сэтгүүлчдийн тодруулсан асуултууд болон бусад тодорхой асуудлуудад мэдээлэл өгөхдөө:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн болсон тул түүнийг чөлөөлж, оронд нь Ж.Мөнхбатыг томилохоор дэмжсэн.
  • МАН-ын бүлгийн дэд дарга С.Амарсайхан мөн Засгийн газрын гишүүн болсон тул чөлөөлж, бүлэг гурав биш хоёр дэд даргатай боллоо.
  • АНУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Ч.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн. Уг чиглэлээр асуудлыг пүрэв гаргийн чуулганаар оруулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button