НИЙГЭМ

Байршил тогтоогч аппликейшн ашиглан хүний амь аварчээ

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид өчигдөр буюу 14-ний өдрийн 20:37 цагт иргэн Б-ээс /эмэгтэй 27 настай/ дуудлага ирсэн байна. Тус иргэн нь “Дөрөлж” гэдэг газар сумын төвөөс 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд үзэгдэх орчин хязгаарлагдсан учир төөрчээ.

Тухайн үед утас нь сүлжээтэй байсан тул Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор,  ахлагч Э.Сугирзав албанд хэрэглэгддэг “What3words” байршил тогтоох аппликейшн ашиглан сумаас эсрэг зүгт төөрч явсан иргэн Б-д зүг зааж, сумын төвд гэрт нь эсэн мэнд ирүүлсэн байна.

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах, болзошгүй аюул, ослоос иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор  what3words буюу гурван үгт хаягийн системийг өнгөрсөн оноос эхлэн ашиглаж байна.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсанд интернэтгүй үед ч ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button