Нийгмийн
Дулааны шугамын худагт унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 20 дугаар байр дулааны шугамын худаг руу хүн унасан байна. Энэ тухай дуудлага өчигдөр өдрийн 22:26 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:31 цагт очжээ.
Улмаар 59 настай иргэн Ө, 4 метрийн дулааны шугамын худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргажээ. Тухайн иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Г.ХОНГОР











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.