ТОДРУУЛГА: Вакцин хийлгэсэн онцгой байдлын гурван албан хаагч халдвар авчээ

Гуравдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас 20 албан хаагчийн дунд сургалт зохион байгуулсан. Тухайн үед гамшгаас хамгаалах шар түвшинд байсан тул төрийн албаны хүрээнд 20 хүнтэй сургалт зохион байгуулахыг хориглоогүй байв.
Харин маргааш нь тус сургалтад хамрагдсан алба хаагчдын нэгнээс нь коронавирус илэрсэн байна.
Мөн Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хоёр албан хаагчаас халдвар илэрчээ. Гэхдээ энэ хоёр албан хаагч нь сургалтад хамрагдаж халдвар авсан албан хаагчтай шууд болон дам хавьтал болсон нь тогтоогдоогүй тул тусдаа голомтоос халдварласан байж болзошгүй аж.
Түүнчлэн сургалт болсон гуравдугаар сарын 12-ноос өмнө, түүний урд долоо хоногуудад Онцгой байдлын албан хаагчдыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан. Тэгэхээр вакцинд хамрагдсан гурван ч албан хаагч халдвар авсан болж таарч байгаа юм.
Энэ талаар НОБГ-ын албаны даргаас тодруулахад сургалтад хамрагдсан албан хаагчаас халдвар илэрснийг үнэн гэв. Харин вакцин хийлгэсэн байсан эсэх дээр хариулт өгсөнгүй.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийх юмаа олж яадөал худлаа хэлж байх юм энэ ЭМЯ их ноотой дуйварчид яах гэж худлаа хэлдэг бнаа
Онцгой байдлын албаныханд өвчин халдсан нь худлаа гэж баталж байна уу, та? Нотолгоогоо хэлнэ үү!
Haldvar avsanaa medeegui bhdaa hiilgesen bj boloh uym,hiilgesnii daraa tussan bol hongon ongoroh magadlaltai
Вакцин хиилгээд нэмэргүй шивдээ. Байголаараа амьдрах минь...
АНУ-д вакцин хийлгэсэн хүмүүс дархлаа тогтож байна гэсэн
Ер нь хаанаас хэн ч авч магадгүй гээд мэдээгээр яриад байгаа биз дээ!!! Яах болж байнаа!!!Сар шинийн баярын дараагийн хол хориог цуцалснаас болж өвчин ихэслээ(золголт, намын баяр,шоу тоглолтууд,март тэмдэглэсний балаг)
тэд ч гэсэн хүн шдээ. тусаа л биз. нээх мэдээрэх хэрэг бнуу.
Угаасаа вакцин хийлгэсний дараа пср шинжилгээгээр эрүүл байсан ч эерэг гарах юм биш үү
Ugaasaal avana gesenshuudee..2 -hoo hiisenii daraach avana.gehdee hungun tusanaaaa
Хэрэгтэй хэрэггүй хүн цуглуулахад больчих л доо
Сайтууд ямар гээчийн мэдлэггүй чадваргүй хүмүүсийг сонгож мэдээгээ бэлдүүлдэг юм бэ? Тавьсан мэдээ нь бичиг үсэг, найруулга зүйн бөөн алдаа. Биенийхээ алдаатай бэлдсэн мэдээг копи фаст хийгээд л тараачихдаг их амархан ажилсаг байгаан. Сайтын захирлууд нь ядаж алдаатай мэдээг нь мэддэггүй юм шиг байгаан Жнь: зүүв зүгээр байсан гэж бичиж байх шиг хэзээ ч бичгийн хэлэнд "зүв" гэсэн сул үг бичигдэхгүй л байхгүй юу дээр нь 2 үү-тэй бичигдэж байгаа нь бүр инээдтэй ххха өөрсдийнхөө мууг мэдэхгүй ХӨСҮТ-н эмч нараа муулах гээд ядцан таарсан таар шуудайнууд. Вакцин 2 дахь тунгаа хийлгэж байж дархлааа тогтоно гэдгийг бас олж уншиж чаддаггүй ээ.