УЛС ТӨР

УОК: Шороон шуурганы улмаас есөн хүн амиа алдсанд эмгэнэл илэрхийлж байна

2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо.

Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн холбогдох байгууллагууд орон гэргүй болсон айл өрхүүдэд гэр, эрүүл мэнд, хүнс, өвс, тэжээл зэрэг шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна.

Мөн уруудсан малыг эрж хайх, хорогдсон малын тоог гаргах, малын сэг зэмийг устгах ажил үргэлжилж байна. Нийт суманд учирсан хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд Улсын онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

2021.03.16

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button