Нийгмийн

Батболд: Бид тэргэнцэртэй хүүхдүүдээ шатаар тэврээд л алхаж байна

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн багш н.Батболд “Би найман настай байхдаа хараагаа алдсан. Хөгжмийн зохиолчийн ангийг төгссөн. 1997 оноос 2021 оныг хүртэл Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд 24 жил ажиллаж байна. Энэ хугацаанд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжмийн суурь боловсрол олгох, хөгжмийн мэргэжлийн ангийн хөтөлбөрийг санаачлан боловсруулж, МУЗ, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газраар баталгаажуулан харааны бэрхшээлтэй хүүхдийг сонгодог хөгжмийн дэгээр сургах, хамгийн анхны суурь хөлсийг бий болгосон. Энэ сургалтын үр дүнд шавь нар маань СУИС-д элсэн суралцсан. Одоогоор 6 магистр, 5 бакалавр төрсөн. Шавь нар маань мөн мэргэжлээрээ ажиллаж байна.

Харин энэ сургуулийн захирал зургаан жилийн дотор 9 удаа солигдлоо. Хичээлүүдийн хугацааг 20 минут болгосон. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд яагаад онолын хичээл үзэх эрхгүй байгаа юм бэ. Яагаад ерөнхий төгөлдөр хуурын хичээлийг хасаж байгаа юм бэ. Зургаан жилийн хугацаанд манай сургуулиас 87 хүн чөлөөлөгдсөн. Одоо 79 хүнтэйгээр ажиллаж байна. Давхар бэрхшээлтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өрснийг ил гаргасан гэж намайг ажлаас минь халах гэж байх шиг байгаа бололтой. Нийт таван багш ажлаасаа халагдчихаад байна. Энэ бол тусгай хэрэгцээт боловсрол. Хүн болгоны хийж чадах ажил биш.

Захирлууд ойр, ойрхон солигдож буйд багш нар бухимдалтай байна. Зургаан жил тамлагдлаа. Одоо боллоо. Тогтвортой захиралтай байсан сургуулиуд цахилгаан шаттай болчихсон байна. Харин манай багш нар тэргэнцэртэй хүүхдүүдээ шатаар тэврээд л алхаж байна” гэсэн юм.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button