Нийгмийн

Б.Энх-амгалан: ҮАБЗ-ийн ажлын албаны албан хаагчид болон Б.Баасанцогтыг шалгах хэрэгтэй

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-амгалан “Өчигдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулган дээр УИХ-ын дарга хоёр ажлын хэсэг томилсон. Нэг ажлын хэсгийг нь Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж байгаа. Харин нэгийг нь миний бие ахлан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг УИХ-ын гишүүн Ц.Сандаг очир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан гээд зургаан хүний бүрэлдэхүүнтэй.

ҮАБЗ-ийн нэр бүхий ажлын албаны албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтэрч, их хэмжээний мөнгө авч ирсэн тухай мэдээлэл гарсан. Бид үүнийг ил тод болгох ёстой гэж бодож байгаа. Зөвлөлийн ажлын албаны албан хаагчид бол төрийн тусгай албан хаагчид. Энэ хүмүүс тийм тусгай чиг үүрэг гүйцэтгээд явах ёстой юу, үгүй юу. Үнэхээр хилээр их хэмжээний мөнгө орж ирсэн үү үгүй юу. Тэр мөнгө ямар зориулалттай байсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Мөн Б.Баасанцогт өмгөөлөгч шүүгч нартай дотно харилцаатай, мөнгө төгрөг шилжүүлдэг. Хэрэг төлөвлөдөг, түүнийгээ шүүхээр оруулж, шийдүүлдэг гэсэн мэдээ мэдээллүүд гарч байгаа. Үүнийг яагаад хууль хяналтынхан хараа хяналтдаа авч шалгахгүй байна вэ” гэсэн юм.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. ТИЙМ ЮМ ГЭЖ ҮНЭНДЭЭ ЯАЖ Ч БОДСОН ЯАЖ БАЙХ БИЛЭЭДЭЭ. БУСАД АЖАА ХИЙЖ ДЭМИЙРЭХЭЭ МАН БОЛЬ Л ДОО.

  2. МАНыхан бүгд ээлжилж гарч ирээд донгодоод байждээ дараа нь СҮ гээ яриарай мартчихав даа

  3. Амьд бсан юмуу энэ долдой гөлөг. Олон юм яриж бхаар нөгөө Дарханы замаа яриач. Олон хүний амийг авлаа тэр зам чин олон хүний жд хөрөнгө сүйтгэлээ тэр зам чин

  4. АРДЧИЛАЛ-АНАРХИСТ
    ШУДРАГА-ХУДАЛЧ
    ЁС ЗҮЙ-ХУЛГАЙЧ БОЛСОН НЭГ ТАЛЫГ БАРЬЖ ЯРЬСАН УЧИР ҮНЭН ЮМ ГЭЖ АЛГА. ХЭМЖЭЭЛШГҮЙ ХААН БОГДЫН БООВНЫ ХЭЛТЭРХИЙ АВСАН ХҮН СҮГНҮҮД ШУДРАГА ЁС ЯРИХГҮЙ ӨЧҮҮХЭН ЗҮЙЛ АВГАЙ ХҮҮХДИЙН ХЭРҮҮЛ ШИГ ЮМ ДАА

  5. Дамдиннямаа эхлээд ш####гуул дараа нь өөрөө ЖДҮ гээ ш####гуул битгий ямар ч боломжгүй юмаар шоуд

  6. Өөө ш####гаагүй байсан юмууу 20сая доллорын тухай киноог сайн ш####гав#### өөрсдөө байж б####рах вииии

  7. Шударга ёс Оюутолгойгоос эхэлнэ. Хонгил олон жил ярьлаа. Яагаад нурааж боохгүй байна вэ? Шударга ёс гээд 30 жил ярьлаа ккк. Шударга ёсны хонгилоо бариач.

  8. Өөрсдөө ажлаа хий. АТГ , Цагдаагаар явж оч. Худлаа төрийн ордоноос бүү попор. Уяатай нохой хоосон хуцдагтай адил байна. Та нарын өөдгүй хууль нийгмийг ийм байд####д хүргэлээ. Захын нэг сэтгүүлчээс ч дор ажиллаж байж ичихэд яана.

  9. Нийгэмд бугшсан энэ их бузар булайг Ерөнхийлөгчид зөв хүнээ сонговол арай багасгаж мэднэ
    Элбэгдорж Батүүл нарыг дагасан хүмүүсийн бий болгосон энэ нийгмийг цэвэрлэхгүй
    байд#### улам хэцүү болно

  10. Сая л ийм юмнууудааа мэдэж байгаа юмуу Аль эрт ард түмнийг. энгийн ардаа хэлмэгдүүлээдл байгаа биздээ, Жүжиглэдэг гарууд юмаа Ямарч юмыг Шийдэж чадахгүй байж.

  11. Маш зөв бна энэ хэдэн троллуудаас бусад нь та нарыг дэмжиж бгаа шүү Ард түмэн ялгаж с####гаж ойлгохоо мэднээ ТА НАРЫГ БҮРЭН ДЭМЖИЖ БГАА ШҮҮ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button