НИЙГЭМ

ЭМЯ: Халдварын тоо 400-1000 хүртэл өсөж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын нөхцөл байдлын тухай яг одоо Шадар сайд С.Амарсайханд танилцуулж байна. Үүнд:

  • Өдөрт 100 болон түүнээс дээш халдвар бүртгэгдэж байгаа ч, ирэх долоо хоногт энэ тоо 400, түүний дараа 1000 болох нь цаг хугацааны асуудал болсон тухай
  • Халдварын тоо нэмэгдсэнээс шалтгаалж, хүнд биетэй иргэдийн тоо өсөж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй.
  • Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа доголдох эрсдэлд орсон.
  • Цаашид халдварын шинж тэмдэг хөнгөн илэрсэн иргэдийг зочид буудлуудад тусгаарлах
  • Хувийн хэвшлийн эмнэлгүүд нийгмийн хариуцлагын хүрээнд ор дэлгэхэд бэлэн байгаа
  • Эмч мэргэжилтний хүний нөөц дутагдаж эхэлсэн зэрэг асуудлуудыг танилцуулжээ.

Харин Шадар сайд С.Амарсайхан хариу болгож:

"Халдварын тархалт өсөж буйтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлгийн орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн багийн нөөц боломжийг бүрэн дайчлах бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Цаашид хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг гэрээр тусгаарлаж, мэргэжлийн эмчийн хяналт дор гэрээр эмчлэх зохион байгуулалтад шилжинэ.

Өдгөө эмчлэгдэж буй 1100 гаруй хүнээс 90 орчим хувь нь биеийн байдал хөнгөн байгаа тул гэрээр эмчлэх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Шадар сайд хөнгөн хэлбэрийн халдвар тээгчдийг гэрээр нь тусгаарлах ажлыг нэн даруй эхлүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button